1.1.

Моторт завьтай хүн голын урсгал дагуу явж байгаад $A$ цэгт малгайгаа усанд хаяв. $\tau=60$мин хугацааны дараа үүнийгээ мэдээ завиа эргүүлэн, урсгал сөрөн явсаар,  $A$ цэгээс урсгал уруу $l=6,0$км зайд малгайгаа авав. Голын урсгалын хурдыг ол. $v=l / 2 \tau=3,0$ км $/$ цаг.


Урсгалын хурдыг олоход малгай усанд хэр удаан явсныг эхлээд тодорхойлох шаардлагатай (малгайн хурд нь урсгалын хурд мөн). Малгайтай харьцангуй тоололын систем сонгон авъя. Энэ системд ус хөдөлгөөнгүй ба завь аль ч чиглэлд ижил хурдтай явна. Иймд малгайдаа буцаж ирэх хугацаа нь малгайгаа хаяад мэдэх хүртэл хугацаатай тэнцүү, ө.х., 60мин=1ц болж байна. Иймд малгайгаа хаяад олох хугацаа 2 ц ба урсгалын хурд 6км/2ц=3км/ц болов.

Хайх (1.1-1.412)