1.109.
Хэвтээ байрлалтай $AB$ гөлгөр савааг $A$ үзүүрийг нь дайрсан босоо тэнхлэгийг тойруулан $\omega= 2,00$ рад/с тогтмол өнцөг хурдтай эргүүлэв. Савааны дагуу $m= 0,50$ кг масстай жижиг углуурга $A$ үзүүрээс $v_0= 1,00$ м/с анхны хурдтай чөлөөтэй гулгана. Углуурга эргэлтийн тэнхлэгээс $r= 50$ см зайнд очих агшинд эргэлдэж буй саваатай холбоотой тооллын систем дэх углуургад үйлчлэх Кориолисын хүчийг ол.