$A$ дугуй конусын масс $m= 3,2$ кг, оройн хагас өнцөг нь $\alpha=10^0$ бөгөөд дугуй конус гадаргуу $B$ дээгүүр гулсалтгүй өнхөрнө. Харин конусын орой $O$ хөдөлгөөнгүй оршино (зураг). $A$ конусын массын төв нь $O$ цэгтэй нэг түвшинд, түүнээс $l= 17 $см зайд байх бөгөөд тойргийн дагуу $\omega= 1,0$ рад/с өнцөг хурдтай хөдөлнө. $A$ конуст үйлчилж буй тайвны үрэлтийн хүчийг ол.
