1.122.
Хэвтээ чигтэй $\alpha$ өнцөг үүсгэсэн налуу гөлгөр хавтгайгаар $M$ масстай их буу доош чөлөөтэй гулгаж эхлэв. Их буу $l$ зам явсан үед түүгээр буудахад хэвтээ чиглэсэн $\vec{p}$ импульс бүхий сум нисэн гарсан ба их буу өөрөө зогтусав. Их бууны масстай харьцуулбал сумны масс өчүүхэн гэж үзээд буудлага үргэлжилсэн хугацааг (ө.х., сум их бууны гол төмөр дотуур хөдөлсөн хугацааг) ол.