Хөдөлгөөнгүй байгаа $M$ масстай тэргэнцрийн ирмэг дээр тус бүр нь $m$ масстай хоёр хүн зогсоно. Хоёр хүн тэргэнцэр дээрээс хэвтээ чиглэсэн, тэргэнцэрт харьцангуй $\vec{u}$ хурдаар:
а) нэгэн зэрэг;
б) цуван үсрэн буувал тэргэнцрийн хурд ямар болох вэ? Аль тохиолдолд тэргэнцрийн хурд илүү (нөгөө тохиолдлынхоосоо хэд дахин их) байх вэ? Үрэлтийг тооцохгүй.