1.135.
Сансрын хөлгийн масс $m_0$ бөгөөд гадны хүч байхгүй үед $\vec{v_0}$ тогтмол хурдтай хөдөлж байв. Хөлгийг залахын тулд залуурдах тийрэлтэт хөдөлгүүрийг асааж хөлгийн хөдөлгөөний чигт үргэлж перпендикуляр чигээр хөлөгт харьцангуй тогтмол $u$ хурдтай хийн урсгалыг олгойдуулав. Хөдөлгүүрийг унтраахад хөлгийн масс $m$ болсон байв. Хөдөлгүүр ажиллах хугацаанд хөлгийн хөдөлгөөний чиг ямар $\alpha$ өнцгөөр өөрчлөгдөх вэ?