Тогтмол $\vec{F}$ хүчний үйлчлэлээр $m_0$ масстай ачааны тэвш хөдөлж эхлэв (зураг). Тэвш дээр хөдөлгөөнгүй цоргоос элс асгарна. Ачаалах хурд тогтмол бөгөөд $\mu$ кг/с - тэй тэнцүү. Ачаалах явцад тэвшний хурд ба хурдатгал хугацаанаас хэрхэн хамаарахыг ол. Үрэлт тооцохгүй.
