1.147.
Гинжийн масс $m= 0,80$ кг, урт нь $l= 1,5$ м бөгөөд барзгар гадаргуутай ширээн дээр нэг үзүүр нь ширээний ирмэг даван унжиж байв. Гинжийн унжиж буй хэсгийн урт нийт уртынх нь $\eta=1/3$ болоход ширээн дээрээс гинж өөрөө гулгаж унажээ. Гинж ширээн дээрээс бүхэлдээ гулгаж унах үед түүнд үйлчлэгч үрэлтийн хүчний хийсэн ажлыг ол.