1.163.
Хөнгөн гөлгөр хэвтээ $AB$ саваа $A$ үзүүрийг нь дайрсан босоо тэнхлэгийг тойрон эргэх боломжтой. Саваанд $A$ үзүүртэй нь $l_0$ урт жингүй пүршээр холбогдсон $m$ масстай жижиг углуурга углажээ. Пүршийн хат нь $\varkappa$. Энэ системийг зугуухан эргүүлсээр $\omega$ өнцөг хурдтай болгоход ямар ажил гүйцэтгэх хэрэгтэй вэ?