Хугацааны $t=0$ агшинд бөөм координатын эхээс $x$ тэнхлэгийн эерэг чиг дагуу гарч явав. Түүний хурд хугацаанаас хамаарах хууль нь $\vec{v}=\vec{v_0}(1-t/\tau)$ байна. Энд $\vec{v_0}$ нь анхны хурдны вектор ба модуль нь $v_0= 10,0$ см/с, мөн $\tau= 5,0$ с. Олох нь:
а) 6,0; 10; 20 с хугацааны агшин бүрт бөөмийн координат $x$;
б) бөөм координатын эхээс 10,0 см зайд байх хугацааны агшингууд.
a) $x=v_{0} t(1-t / 2 \tau)$; 0,24,0 ба 2,0 м; б) $1,1,9 \text { ба } 11 c$