Хавтгай дээр хөдөлж байгаа цэгийн тангенциаль хурдатгал $a_\tau=\alpha$, нормаль хурдатгал $a_n=\beta t^4$. Энд $\alpha$ ба $\beta$ нь эерэг тогтмолууд. $t$ нь хугацаа. Хугацааны $t= 0$ агшинд цэг тайван байжээ. Цэгийн траекторийн муруйлтын радиус $R$ ба бүрэн хурдатгал $а$ нь явсан зам $s$- ээс хамаарах хамаарлуудыг ол.