Зурагт үзүүлсэн төхөөргийн налуу хавтгай ба хэвтээ чигийн хоорондох өнцөг $\alpha$, налуу хавтгай ба түүн дээр байгаа $m_1$ масстай биеийн хоорондох үрэлтийн коэффициент $k$, эргэвч болон утасны масс тооцолгүй орхиж болохоор бага, эргэвч үрэлтгүй эргэдэг болно. Хугацааны эхний агшинд хоёр бие хөдөлгөөнгүй байсан гэж үзээд $m_2$ масстай бие:
а) доошоо хөдөлж эхлэх;
б) дээшээ хөдөлж эхлэх тохиолдлуудад $m_2/m_1$ харьцаа ямар байх ёстойг ол.