$R$ радиустай хэвтээ дугуй талбай дээгүүр дугуйтай хүн давхина. Үрэлтийн коэффициент нь зөвхөн талбайн төв $O$ цэгээс алслах зай $r$- ээс $k=k_0(1-r/R)$ хуулиар хамаарна.
Энд $k_0$ нь тогтмол тоо. Дугуйчин хамгийн их хурдтай давхиж болох $O$ цэгт төвтэй тойрог замын радиусыг ол. Энэ хурдыг ол.