Хэвтээ гөлгөр хавтгай дээр цилиндрийг босоогоор бэхэлжээ. Цилиндрт зайгүй ороосон утасны сул үзүүрт $m= 50$ г масстай $A$ жижиг зээрэнцгийг бэхлэв (зураг, дээрээс харсан байдал). Зээрэнцэгт $v= 5,0$ м/с хэвтээ хурдыг зурагт үзүүлсэн байдлаар олгожээ. Утас тасралгүй даах татах хүчний дээд хэмжээ $F_m= 26$ Н бол утас тасарсны дараа $C$ босоо тэнхлэгт харьцангуй зээрэнцгийн импульсийн момент ямар байхыг ол.
