1.259.
Дурын хэлбэртэй нимгэн ялтасны нэг цэгийг дайрсан харилцан перпендикуляр 1, 2, 3-дугаар тэнхлэгүүдийн 1 ба 2-дугаар тэнхлэгүүд ялтасны хавтгайд байгаа бол эдгээр тэнхлэгт харьцангуй ялтасны инерцийн моментууд хоорондоо $I_1+I_2=I_3$ гэж холбогдохыг үзүүл. Энэ холбоог ашиглан $m$ масстай, $R$ радиустай нэгэн төрөл нимгэн дугуй зээрэнцгийн аль нэг диаметртэй давхцсан тэнхлэгт харьцангуй инерцийн моментыг ол.