1.303.
Хэвтээ гөлгөр хавтгай дээр жижиг шайб ба $l$ урттай, нарийн нэгэн төрөл саваа хэвтэнэ. Савааны масс шайбны массаас $\eta$ дахин их болно. Шайбад хэвтээ чиглэсэн, саваанд перпендикуляр $\pmb{v}$ хурд олгоход тэр нь савааны үзүүртэй харимхай мөргөлдөв. Мөргөлдөөний дараах савааны төвийн $v_c$ хурдыг ол. Мөргөлдөөний дараа шайбын хурд тэгтэй тэнцүү болох; чиг нь эсрэгээр өөрчлөгдөхийн тулд $\eta$ ямар байх ёстой вэ?