1.322.
Тэгш өнцөгт хэлбэрийн хөндлөн огтлолтой ган гулдмайн нэг үзүүрийг хананд суулгахад (зураг) хүндийн хүчний улмаас тэр нь бага зэрэг нахийсан байна. Гулдмайн хананаас ил гарсан хэсгийн урт $l= 6,0$ м ба зузаан нь $h=10$ см бол нейтраль давхрагын (зураг дээрх тасархай зураас) муруйлтын радиусыг $O$ цэгийн орчимд тодорхойл.