$2l$ урттай нэгэн төрөл $AB$ савааг ханын буланд босоогоор тавьжээ. Доод үзүүрийг нь баруун тийш үл ялиг хөдөлгөхөд саваа, хүндийн хүчний үйлчлэлээр гулгаж эхлэв.
а) $\alpha$ өнцгөөс хамааруулан $\omega$ өнцөг хурд, $\beta$ өнцөг хурдатгалыг, $A$ үзүүр газраас тасрах мөч хүртлэх хугацаанд, функц байдлаар илэрхийл;
б) $\alpha$-ийн ямар утганд саваа хананаас хөндийрөх вэ?
