Босоо байрласан $h= 75$ см өндөртэй өргөн цилиндр савны хананд савны ёроолоос эхэлсэн нарийхан босоо завсар гаргажээ. Завсрын урт $l= 50$ см, өргөн нь $b= 1,0$ мм болно. Завсрыг хааж байгаад савыг усаар дүүргэв. Завсрыг нээсэн даруй түүгээр гоожих усны тийрэх хүчний дүгнэгч ямар байхыг ол.