1.372.
Саваа тогтмол хурдаар хуваарь бүхий шугамын дагуу хөдөлнө. Шугамтай холбоотой тооллын системд савааны хоёр үзүүрийн байрлалыг нэгэн зэрэг тэмдэглэж аваад шугам дээрх заалтын ялгаврыг олоход $\triangle x_1= 4,0$ м байв. Харин саваатай холбоотой тооллын системд савааны хоёр үзүүрийн байрлалыг нэгэн зэрэг шугам дээр тэмдэглэн, заалтуудын ялгаврыг олоход $\triangle x_2= 9,0$ м гарав. Савааны хувийн урт ба шугамтай харьцангуй хурд нь ямар байхыг ол.