1.378.
$K$ ба $K'$ тооллын системүүдийн $x$ ба $x'$ тэнхлэгүүд давхцах бөгөөд $K'$ систем $V$ хурдаар $K$ системийн $x$ тэнхлэгийн эерэг чигт хөдөлнө. Координатын $O$ ба $O'$ эхүүд давхцах агшинд хоёр системийн эдгээр цэг дэх цаг бүр тэг заалттай байсан гэе. Хоёр системийн цагууд ямагт ижил заалттай байх цэгийн шилжих $\dot{x}$ хурдыг $K$ системд ол. $\dot{x}<V$ болохыг харуул.