Хагас бөмбөрцгийн барзгар гадаргуу дээр хэвтээ сууриас нь $h_1= 60$ см өндөрт $m= 5,0$ г масстай жижиг зээрэнцэг тавихад тэр нь доош гулгаж эхлэв. Зээрэнцэг $h_2= 25$ см өндөрт бөмбөрцгийн гадаргуугаас салсан бол зээрэнцэг гулгах замд үрэлтийн хүчний хийсэн ажлыг ол.