Зурагт харуулсан системийн тайрдас бүрийн масс $m= 5,0$ кг пүршний хат $\varkappa= 40$ Н/м, тайрдас ба хавтгай хоорондын үрэлтийн коэффициент $k= 0,20$ болно. Эргэвч ба пүршний масс нь тооцолгүй орхиж болохоор бага. Пүрш деформацгүй байх анхны байрлалаас систем анхны хурдгүй хөдөлж эхэлсэн бол тайрдсуудын хамгийн их хурдыг ол.