1.202.
Газрын гадарга уруу $h$ өндрөөс $m$ масстай үрэл анхны хурдгүй унав. Уналт үргэлжлэх хугацаан дахь үрлийн импульсийн моментын өсөлтийн модулийг хэвтээ чигт $V$ хурдтай давшин хөдөлж буй тооллын системийн $O$ цэгт харьцангуй ол. Унаж эхлэх агшинд $O$ цэг үрэлтэй давхцаж байв. Агаарын эсэргүүцлийг тооцохгүй.