1.203.
Хэвтээ гөлгөр зээрэнцэг нь төв $O$ цэгээрээ дайрсан хөдөлгөөнгүй босоо тэнхлэгийг тойрон тогтмол $\omega$ өнцөг хурдтай эргэлдэнэ. Хугацааны $t= 0$ агшинд $O$ цэгээс $m$ масстай, $v_0$ хурдтай шайб хөдөлжээ. Зээрэнцэгтэй холбоотой тооллын системд $O$ цэгт харьцангуй шайбын импульсийн момент $M(t)$-ийг ол. Энэ импульсийн моментыг Кориолисийн хүч үүсгэж буйг харуул.