Төвт хүчний оронд битүү траекториор хөдөлж байгаа бөөмийн потенциал энерги $U=kr^2$ болно. Энд $k$ нь эерэг тогтмол, $r$ нь орны төв $O$ цэгээс бөөм хүртэлх зай. Бөөм $O$ цэгт хамгийн ойртох зай нь $r_1$ ба хамгийн хол зайд бөөмийн хурд $v_2$ бол бөөмийн массыг ол.