1.214.
Хэвтээ гөлгөр хавтгай дээр тус бүр нь $m$ масстай хоёр адил жижиг шайб оршино. Шайбууд хоорондоо $l_0$ урттай, $\varkappa$ хаттай деформацлагдаагүй хөнгөн пүршээр холбогджээ. Нэгэн агшинд хоёр шайбны нэгд хэвтээ бөгөөд пүршинд перпендикуляр чиглэсэн $v_0$ хурд олгов. Хөдөлгөөний явцад пүршний харьцангуй суналтын хамгийн их утга ямар байх вэ? Энэ нь нэгээс үлэмж бага гэж тооц.