Хөдөлгөөнгүй байсан хатуу гантелийн нэг үрлийг $m$ масстай, $v_0$ хурдтай үрэл зурагт үзүүлсэн байдлаар харимхай, халз мөргөв (зураг). Гантелийн үрэл тус бүр $m/2$ масстай, тэдгээрийн хоорондох зай $l$- тэй тэнцүү. Үрлүүдийн хэмжээг тооцолгүйгээр мөргөлдөөний дараах гантелийн импульсийн моментын хувийн утга $\tilde{M}$ (ө.х. гантелийн массын төвтэй хамт давшин хөдөлж буй тооллын систем дэх импульсийн момент) - ийг ол.