1.264.
Максвеллийн зээрэнцгийн $r$ радиустай гол дээгүүр нягт ороосон хоёр утасны үзүүрүүдийг хэвтээ саваанд бэхэлжээ. Зээрэнцэг хурдсан эргэлдэх үедээ өндрөө хэвээр хадгалсаар байхын тулд хэвтээ савааг дээш өргөжээ. Гол бүхий зээрэнцгийн масс $m$, эргэлтийн тэнхлэгт харьцангуй инерцийн момент нь $I$ бол хэвтээ савааны хурдатгалыг ол.