1.265.
Хэвтээ байрласан $m$ масстай, $l$ урттай нэгэн төрөл нарийн саваа $AB$ нь $A$ төгсгөлийг дайрсан босоо тэнхлэгийг тойрон чөлөөтэй эргэлдэх боломжтой. Хугацааны нэгэн агшинд савааны $B$ төгсгөлд хэвтээ хавтгай дээрх тогтмол $F$ хүчээр үйлчлэв. $F$ хүчний чиг нь савааны анхны чигт үргэлж перпендикуляр бол савааны өнцөг хурдыг анхны байрлалаас эргэх өнцөг $\varphi$-ийн функц хэлбэрээр ол.