Хэвтээ байрласан нэгэн төрөл зээрэнцгийн масс $M$, радиус нь $R$ бөгөөд төвийг нь дайрсан хөдөлгөөнгүй босоо тэнхлэгийг тойрон чөлөөтэй эргэлдэнэ. Зээрэнцгийн радиусын дагуу тавигдсан чиглүүлэгч дагуу $m$ масстай жижиг бие үрэлтгүй гулгах боломжтой. Биед хөнгөн утас уяж үзүүрийг зээрэнцгийн тэнхлэг дагуу гаргасан нүхээр сүвлэн доош гаргажээ. Анх бие зээрэнцгийн ирмэг дээр байсан ба бүх систем $\omega_0$ өнцөг хурдтай эргэлдэж байв. Дараа нь утасны доод үзүүрт $F$ хүчээр үйлчилж биеийг эргэлтийн тэнхлэг үрүү зугуухан татав. Олох нь:
а) эцсийн төлөв дэх системийн өнцөг хурд;
б) $F$ хүчний хийсэн ажил.