1.280.
Хэвтээ байрласан $R$ радиустай, $m_2$ масстай нэгэн төрөл зээрэнцэг хэлбэрийн тавцангийн ирмэг дээр $m_1$ масстай хүн зогсох бөгөөд тавцан нь төвөө дайрсан хөдөлгөөнгүй босоо тэнхлэгийг тойрон чөлөөтэй эргэх боломжтой. Нэгэн агшинд тавцангийн ирмэг дагуу хүн хөдөлж эхэлсэн ба тавцанд харьцангуй $\varphi'$ өнцгийн шилжилт хийгээд зогсов. Хүний хэмжээг тооцолгүйгээр хүн зогсох хүртэл хугацаанд тавцангийн эргэсэн өнцгийг ол.