1.356.

$R_1$ ба $R_2$ ($R_1<R_2$) радиустай, ерөнхий тэнхлэгтэй хоёр урт цилиндрийн хооронд $\eta$ зуурамтгайн коэффициент бүхий шингэн оршино. Дотоод цилиндр хөдөлгөөнгүй, харин гадаад цилиндр тогтмол $\omega_2$ өнцөг хурдтай эргэлдэнэ. Шингэний хөдөлгөөн ламинар болно. $r$ радиустай цилиндр гадаргуугийн нэгж талбайд үйлчлэх үрэлтийн хүч $\sigma=\eta r(\partial\omega /\partial r)$ томъёогоор тодорхойлогддог болохыг ашиглан
а) эргэлдэж байгаа шингэний өнцөг хурд радиус $r$-ээс хамаарах хамаарлыг;
б) гадаад цилиндрийн нэгж уртад ноогдох үрэлтийн хүчний моментыг тус тус ол.

Хайх (1.1-1.412)