$R$ радиустай, $l$ урттай хоолойгоор $\rho$ нягттай, $\eta$ зуурамтгайн коэффициенттой шингэн стационар урсах бөгөөд хоолойн тэнхлэгээс алслах зай $r$- ээс шингэний урсгалын хурд $v=v_0(1-r^2/R^2)$ хуулиар хамаарна. Олох нь:
а) хоолойн хөндлөн огтлолоор нэгж хугацаанд урсан өнгөрөх шингэний эзлэхүүн;
б) хоолойд буй шингэний кинетик энерги;
в) шингэний зүгээс хоолойд учруулах үрэлтийн хүч;
г) хоолойн төгсгөлүүд дээрх даралтуудын зөрүү.